“Хаврын уянга” бүжгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-21 13:35:07
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Чойбалсан хотод “Хаврын Уянга-2017” бүжгийн тэмцээн болж өнгөрлөө. Долоо дахь жилдээ зохиогдож буй бүжгийн тэмцээнд хос, ганцаарчилсан соло, охидын ганцаарчилсан соло, хамтлаг бүжиг, охидын соло хамтлаг, анхны алхам гэсэн 6 төрлөөр 17 сургууль, цэцэрлэгийн 1056 сурагч хүүхэд өрсөлджээ.
Хүүхдийн авьяас чадвар, бие бялдрыг хөгжүүлэхэд ач тусаа өгөхүйц бүжгийн тэмцээнийг Дорнод аймгийн Засаг даргын ивээл дор зохиож, Орон нутгийн хөгжлийн сангаас ивээн тэтгэсэн байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ