Хүчний гурван төрлийн аварга шалгаруулах тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-04-20 15:04:14
 Увс /МОНЦАМЭ/ Улаангом сумын аварга шалгаруулах Пауэрлифтингийн тэмцээн энэ сарын 23-нд болохоор товлогдоод байна. Хэвтээ шахалт, суулт, нурууны таталт гэсэн хүчний гурван төрлөөр насанд хүрэгчдийн дунд явагдах энэхүү тэмцээн эмэгтэй хоёр, эрэгтэй зургаан жинд зохиогдох аж.
Тус тэмцээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тамирчдаа өргөнөөр оролцуулахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Уг спортыг орон нутагтаа хөгжүүлж, түүгээр хичээллэдэг тамирчдыг бэлтгэхэд Увс аймаг дахь Пауэрлифтингийн холбооны хамт олон зорьж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ