Завханы хүнсний үйлдвэрүүд үндэсний тохирлын тэмдэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-20 11:19:14
Завхан /МОНЦАМЭ/. Стандартчилал, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлөөс нэр бүхий компаниудад баталгаажуулалтын гэрчилгээг олголоо.
Тодруулбал бүтээгдэхүүн, үйлчилгээ болон удирдлагын тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг зөвлөлийн хурлаар хэлэлцэж чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг хоёр жилээр олгожээ.  Тухайлбал аймгийн “Завхан баялаг” ХК, “Завхан атар хүнс” ХХК, “Мөнхөд мандаг” ХХК, Эх эв хоршооны 9 нэрийн бүтээгдэхүүнд Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгох, сунгах, мөн нэр бүхий гурван байгууллагын бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах шийдвэрийг гаргасан байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ