Умард Солонгосын пуужинг амдан сөнөөх системийг Пентагон туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-19 11:10:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалах яам Умард Солонгосын хөөргөсөн пуужинг замаас нь барьж устгах хувилбарыг боловсруулах зорилгоор пуужингийн довтолгооноос хамгаалах системээ ирэх 5 дугаар сард хоёр удаа турших гэж байна. 

Пентагоны эх сурвалжийн мэдээлснээр, эхний туршилтын хүрээнд Америкийн цэргийн хөлөг онгоцноос илүү боловсронгуй болгосон амдан сөнөөгч пуужинг харвах юм. Үүнээс өмнө уг пуужинг ердөө ганцхан удаа туршжээ. 

Дараагийн удаад нь газарт байрлалтай амдан сөнөөгч пуужингуудыг харвах ба эдгээр нь Аляск, Калифорни муж улсуудын нутаг дэвсгэрт байрладаг аж. Хоёр удаагийн сургуулилтын үеэр Умардын пуужинг Номхон далай дээгүүр нисч байх үед нь амдан сөнөөх хувилбарыг боловсруулах аж. Зарим эх сурвалжийн ярьснаар, өмнө нь пуужингийн довтолгооноос хамгаалах уг системийг турших явцад оролдлогуудын ердөө тэн хагас нь амжилттай болж байжээ.
О.Барс 

 

 
Холбоотой мэдээ