Захиргааны шинжтэй гомдол мэдээлэл Цагдаагийн газарт хамгийн их иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-18 22:38:10

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногийн хугацаанд иргэд, байгууллага аж ахуйн нэгжээс нийт 18 гомдол, мэдээлэл иржээ. Үүний 83.3 хувь нь захиргааны шинжтэй гомдол, мэдээлэл, 16.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл иржээ.
Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өмнөх долоо хоногтой харьцуулбал хоёр нэгжээр буюу 10.0 хувиар буурсан байна. Харин гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр нэгжээр буюу хоёр дахин өссөн байна. Энэ долоо хоногт аймгийн төв Улиастай сумын зургаан багийн нутагт нийтийн хэв журам сахиулах үүрэг бүхий хөдөлгөөнт болон явган эргүүлүүд ажилласан байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 59 цэг салбар шалгаж, 129 хүнд ухуулга яриа хийж 181 иргэнийг 9,043,000/ есөн сая дөчин гурван мянган / төгрөгөөр захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар торгожээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ