АТГ-аас гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-18 10:37:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлснээс гуравт нь яллах дүгнэлт үйлдэж, прокуророт шилжүүлсэн байна.

Харин үлдсэн хэргүүдийн шалгалт үргэлжилж байгаа аж. Мөн энэ сарын 10-14-нд иргэн, аж ахуйн нэгжүүдээс долоон гомдол хүлээн авчээ. Үүнээс хоёр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Үлдсэн таван гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ