Сургуулийнхаа ойг угтсан бүтээлч ажлуудыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-04-17 16:09:44
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн түүхт 80 жилийн ойн баяр энэ онд тохиож байна.
Ойн баярын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгээс энэ сарын 15-нд Ахлах сургуулийн 80 жилийн ойн үйл ажиллагааны бэлтгэл ажилд зориулсан “Хамтдаа бүтээе” нээлтийн арга хэмжээ зохион байгуулж, урлагийн тоглолт, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, зар сурталчилгаа зэргийг явуулсан байна. Тус сургуулийн 80 жилийн ойг ирэх 8-р сард тэмдэглэх аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ