Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 21,2 мянган иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2017-04-14 15:17:50
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь энэ оны нэгдүгээр улиралд 21,2 мянган иргэнд 40 төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна.
Тухайлбал, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр 1641 иргэнд, иргэний бүртгэлийн чиглэлээр 2511 иргэнд, нийгмийн даатгалын чиглэлээр 5215 иргэнд, нотариатын чиглэлээр 1163 иргэнд, хуулийн зөвлөгөө, өмгөөллийн чиглэлээр 115 иргэнд, банкны чиглэлээр 8800 иргэнд, гэрэл зураг, бичиг цаас хувилах чиглэлээр 1851 иргэнд тус тус үйлчилгээ үзүүлжээ. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр өдөрт дунджаар 100 гаруй хүн үйлчлүүлдэг байна.
“Байгууллагынхаа үйл ажиллагаа, түүнтэй холбогдон гарсан хууль, дүрэм журмыг сурталчлах, нээлттэй өдөрлөг зохион байгуулах бол манай төвтэй хамтран ажиллах боломжтой” хэмээн тус төвийн дарга С.Оюунбилэг мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ