Авлига авахыг завдсан замын цагдааг ажлаас нь халжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнгөрсөн 9 дүгээр сараас Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжиж байгаа. Зөрчил гаргасан этгээдэд ногдуулах торгууль, шийтгэл өмнөхөөс нэмэгдсэн нь энэ хуулийн онцлог. Гэтэл торгуулийг бэлнээр авахаа больсныг далимдуулсан нэгэн хэрэг гарчээ.
ЗЦГ-ын ахлах ахлагч У,А нар зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудас өгөлгүй бэлнээр мөнгө аваад явуулах гэж байсныг ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс шалган арга хэмжээ авчээ. Хууль зөрчсөн цагдаа нарыг ажлаас нь халсан байна.
Ж.Батсайхан