Цөмийн бус хамгийн том бөмбөгөөр "Лалын улс"-д цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-14 09:24:14
ВАШИНГТОН. /Reuters/. Афганистан дахь “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн түшиц газарт АНУ-ын арми  хамгийн том  бөмбөгөөр цохилт өгчээ. 

“Бүх тэсрэх бөмбөгийн эх” гэгддэг “GBU-43B Massive Ordnance Air Blast” бөмбөгөөр өчигдөр Афганистаны зүүн нутагт босогчдын түшиц газарт агаараас цохилт өгсөн байна.
Маш нарийвчлалтай энэ бөмбөг 9 м урт, 9800 орчим кг жинтэй аж. Иракийн дайнаас хойш уг бөмбөгийг анх удаагаа байлдааны ажиллагаанд хэрэглэсэн нь энэ юм.
Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчний командлагч, армийн генерал Жон Николсоны хэлснээр “Лалын улс”-ынхан хүчээ бэхжүүлсээр байгаа бөгөөд энэ бөмбөг бол тус бүлэглэлийг дарахад учирч байгаа саад тотгорыг багасгах хамгийн оновчтой зэвсэг ажээ.
Сирийн агаарын цэргийн хүчний баазад пуужингаар цохилт өгсний дараа Солонгосын хойгт байдал хурцдаад байгаа энэ үед АНУ “Лалын улс”-д “бүх тэсрэх бөмбөгийн эх”-ээр цохилт өглөө.
Ийм хүчтэй бөмбөг ашигласан нь холбогдох улс орнуудад анхааруулга өгөх зорилготой байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд

 
Холбоотой мэдээ