Авто замын засвар, шинэчлэлтэд 400 гаруй сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-12 20:02:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2017 оны Орон нутгийн авто замын сангийн хөрөнгийг зарцуулах талаар хэлэлцлээ.

Энэ онд Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн зүүн уулзварын замыг 9 дүгээр багийн авто замтай холбох 788 метр хатуу хучилттай авто замд 290 сая, аймгийн Хөгжимт драмын театрын арын зогсоол, зам засварын ажилд 60 сая, Арвайхээр сумын тэмдэг, тэмдэглэгээ, замын байгууламжийн засвар үйлчилгээнд 30 сая, Бат-Өлзий сумын нутаг Хөнөгийн голын 12 метр модон гүүрийн завсарт 50 сая төгрөг зарцуулахаар баталлаа.

Хөрөнгө оруулалтын зураг, төсвийг боловсруулан гүйцэтгэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулж, гүйцэтгэлийн ажилд хяналт тавьж ажиллахыг аймгийн засаг дарга Г.Ганболдод даалгав.  

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ