Автобаазын санхүүгийн баримтуудыг архивт хүлээж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-04-11 21:50:31

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Архивын тасгийн хамт олон сүүлийн хоёр өдөр ажил ихтэй байлаа.

Тэд хуучнаар Увс аймгийн Автобаазын он удаан жил хадгалагдаж байсан санхүүгийн баримтыг ачиж аваачин ажилчид болон жолооч нарын цалинтай холбоотой тушаал шийдвэрүүдийг ялгаж авсан байна. Асар их тоос шороон дотроос ялгаж авсан энэхүү тушаал шийдвэрүүд нь тухайн үед Автобаазад ажиллаж байсан ажилчид тэтгэвэрт гарах үед хэрэг болохуйц чухал нотлох баримтууд байсан аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ