Паражудочид багийн дүнгээр шилдэгт шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-11 19:55:37

Дорнод /МОНЦАМЭ/. Паражүдо бөхийн Улсын аварга шалгаруулан тэмцээн саяхны өдрүүдэд болж, Дорнодын баг тамирчид шилдэг гуравт шалгарчээ. Тэмцээнд Дорнод аймгаас 9 тамирчин оролцсоноос 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Б.Сүхбат хүрэл медаль, П.Гантулга мөнгөн медаль, 5-р байранд Б.Баярсайхан нар шалгарсан бол эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Г.Оюун алтан медаль, 63 кг-ийн жинд Ү.Гэрэлмаа хүрэл медаль, 73 кг-ийн жинд Т.Хурандаа мөнгө, 81 кг-ийн жинд Н.Очирбат хүрэл, -90 кг-д Д.Эрдэнэбаяр мөнгө, -100 кг-д Э.Эрдэнэбилэг алтан медаль тус тус хүртэв.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ