Ирэх 7 дугаар сард бий бийлгээний наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-11 17:12:00

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Олон үндэстэн ястны соёлын биет бус өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ховд аймагт бий бийлгээний наадмыг ирэх 7-р сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү бий бийлгээний наадмыг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ажлын хэсгийн анхны хуралдаан болж,  наадмыг ирэх 7 дугаар сарын эхээр зохион байгуулахаар товлож, бий бийлгээний наадам зохион байгуулах хөтөлбөр төлөвлөгөөний төслийг гаргаад байна.

Энэхүү наадамын зорилго нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн баруун монголын олон ястны  бий биелгээний өв соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд хүүхэд,насанд хүрэгчдийн дунд явагдах аж.Баруун монгол тэр дундаа Ховд аймгийн олон ястнуудын захчин,урианхай, торгууд ,дөрвөд бий биелгээ бийлдэг ардын авьяастнууд бий.Бий биелгээний өв соёлын наадмаар яг/натур/ язгуур чиглэлээр харуулахыг зорино. Тус наадамд аймгийн Боловсрол соёл урлагийн газар,Хөгжимт драммын таетр,сумдын соёлын төвүүд, ардын авьяастнууд хамтран оролцож,зохион байгуулах юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ