Галуут сум төвлөрсөн халаалтад холбогдоно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-04-11 11:52:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын бүх албан байгууллагыг нэгтгэсэн төвлөрсөн халаалтын системд холбогдохоор болжээ.

Хөрөнгө оруулагч тал халаалтын асуудалтай холбоотой бүх ажлуудыг 100 хувь хувийн хөрөнгө оруулалтаар хийх бол сумын хөрөнгө оруулалтаар цэвэр усны шугамыг давхар явуулахаар гэрээ байгуулсан байна. Ингэснээр сумын бүх төрийн болон бусад жижиг байгууллагууд төвлөрсөн халаалт, цэвэр усны хангамжтай болох бөгөөд цаашлаад айл гэр, дэлгүүр хоршоонууд ч төвлөрсөн халаалттай болох бүрэн боломжтой аж.

Халаалтын барилга угсралт, шугам хоолой тавих, байгууллагуудыг холбох ажил ирэх сард эхэлж, энэ оны аравдугаар сар гэхэд Улсын комисст хүлээлгэн өгөх юм байна.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ