“Нэг төлөөлөгч- Нэг хүүхэд” аян өрнөнө

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-04-11 10:41:00

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ, “Архангайн амьдрал” сонин хамтран “Нэг төлөөлөгч- Нэг хүүхэд” аяныг эхлүүлэх гэж байна. Аян нэг жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд аймаг, сумын төлөөлөгчид хамтран оролцож, өөрийн тойргийнхоо нэг хүүхдэд боломжит бүх л төрлийн тус, дэмжлэгийг хүргэх юм.

Харин хурлын төлөөлгчид нэг хүүхдээ сонгохдоо амжилттай сурдаг болон хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын шаардлагаар тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүийг дэмжих, тэдэнд тусалж, урам өгч ажиллр ажээ.

Аймгийн хэмжээнд энэхүү аянд 472 хүүхэд хамрагдаж, тэдний ямар нэг асуудал шийдэгдсэн байх үр дүнг зохион байгуулагчид хүлээж байгаа.  

“Нэг төлөөлөгч- Нэг хүүхэд” аяны явцын мэдээллийг Архангай аймгийн ИТХ-ын KHURAL.MN болон “Архангайн амьдрал” сонин, “АВ” телевизээр олон нийтэт хүргэх юм байна.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ