Мьянмарт болсон завины ослоор 20 хүн амиа алдаж, 10 гаруй хүн сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-09 12:32:03

ЯНГОН. /Xinhua/.  Мьянмарын өмнөд нутагт ойролцоогоор 60 хүн сууж явсан завь тээврийн хөлөг онгоцтой мөргөлдөж 20 хүн амиа алдаж, 10 гаруй хүн сураггүй алга болжээ. 

Уг осол Мьянмарын Ирравадди мужийн нутгаар урсдаг нэгэн гол дээр болжээ.

Завинд сууж явсан хүмүүс онгоц живэхэд усанд шидэгдсэн байна.

Цагдаагийн газрын мэдээлж буйгаар зорчигчдын ихэнх нь нэг тосгоны хүмүүс байсан бөгөөд хуримын ёслолын ажиллагаанд оролцоод гэртээ харьж явсан ажээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ