Жуулчид ихэвчлэн Хархориноор дамжин Онгийн хийдийг зорин ирдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-08 22:28:05

Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймаг “Эртний түүхэнд мөртэй үзэсгэлэнт Дундговьд зочлоорой” хэмээх аялал жуулчлалын маршрутыг 2003 онд баталж байсан. Өдгөө ч энэ маршрутын дагуу жуулчид аялж байна.

Маршрутад  Дундговь аймгийн нутагт гол зочлон сонирхох газруудыг багтаасан хэд хэдэн замыг багтааж өгсөн байдаг. Тухайлбал, Өвөрхангайн Хархориноос Дундговийн Сайхан- Овоо сумын Онгийн хийдээр дамжин Өмнөговь руу, Улаанбаатараас Адаацаг сумын Бага газрын чулуу, Мандалговь хот, Өлзийт сумын  Цагаан суваргаар дамжин Өмнөговь руу чиглэсэн замтай.

Мөн  Дорноговиос  Өлзийт сумын Өөш манханаар дамжин Өмнөговь руу,  Дорноговиос Өөш манхан, Цагаан суварга, Мандалговь  хот, Бага газрын чулуу руу, Улаанбаатараас  Мандалговь хот, Гурвансайхан сумын  Их газрын чулуу, Өлзийт сумын Өөш манхан, Цагаан суварга, буцаад Мандалговь хот  гэсэн маршрутаар тус тус аялах боломжтой ажээ.

Одоогоор гадаадын жуулчдын урсгал ихтэй зам нь Хархориноос Онгийн хийд, Өмнөговийн чиглэл байна. Авто зам ашиглагдаж эхэлснээс хойш Улаанбаатараас Адаацаг сумын Бага газрын чулуу, Мандалговь хот, Өлзийтийн Цагаансуваргаар дамжин Өмнөговийг зорих аялагчид нэмэгджээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ