Загастайн давааны 67 км замын асуудлаар дахин ярилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-07 14:31:47

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг ажиллана.

Загастайн давааны 67 км замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн хөрөнгө болох 25 сая ам.доллараар гүйцэтгэхээр ярьж байгаа ажээ. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Экзим банк Сангийн яамтай гэрээ байгуулах юм байна. Гэвч гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Шанхай констракшн компани дээрх хөрөнгийг ажил гүйцэтгэхэд хангалтгүй гэж үзсэн байна. Тиймээс энэ долоо хоногт БНХАУ-ын Шанхай констракшн компани БНХАУ-ын Экзим банк, Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллах юм байна.

Дашрамд Завханы Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114 км замын ажил энэ сарын 15-аас эхэлнэ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ