Сургалтын бичил талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:27:52

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Замын хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцоход мэдлэг олгох сургалтын бичил талбайг "Номгон ахлах" сургуулийн гадна талбайд тохижуулжээ.

Тус талбайг аймгийн ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газар хамтран байгуулж, өчигдөр сургалтын нээлтээ хийснээр ашиглалтад оруулж байна. Талбайд аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэгүүд зам тээврийн сургалт сурталчилгааны ажлыг зохион явуулах боломжтой бөгөөд бүх үед нээлттэй байх аж.

“Номгон” ахлах сургуулийн гадаах тус хэсгийн талбайн хувьд шороо тоос боссон, цэгц замбараагүй машины зогсоол болон ашиглагдаж байсан юм. Ийнхүү сурагчдад замын хөдөлгөөний дүрэмд бодит байдалд дадлагажих боломж бүрдэж байгаад сургуулийн багш, сурагчид баяртай байгаагаа талбайн нээлтийн үеэр хэлж байв. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ