Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, дөрвөн хуулийн төсөл хэлэлцэж, Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор товлосон байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийх юм.
Мэдээллийн дараа чуулганаар 2017 оны төсвийн тодотгол, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” тогтоолын төсөл багтжээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
12 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
13 цаг