Улаангомын "Үдэлт угталтын цогцолбор" орчмыг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-04-06 22:15:58

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасагтай хамтран өчигдөр хог цэвэрлэх ажил хийлээ.

Тэгэхдээ тус Цагдаагийн газарт бүртгэлтэй 20 гаруй иргэдийн оролцоотойгоор Улаангом сумаас гарч, орох үүд хаалга болсон Самбартай хөтөл, Үдэлт угталтын цогцолбор зэрэг газарт үүссэн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. 

“Зарим иргэдийн ухамсаргүй үйлдлээс үүссэн их хэмжээний хогийг цэвэрлэсэн нь нийгэмд тустай, үлгэр дууриалал болохуйц ажил боллоо” хэмээн Улаангом сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Очирбат манайд мэдээллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ