Жо Байден сонгуульд өрсөлдөхгүйгээр шийдсэнийг Клинтон сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-22 16:06:17

ВАШИНГТОН. /Yahoo/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгджээ. Ардчилсан намаас нэр дэвшигчид хоорондын өрсөлдөөн дэх Хиллари Клинтоны байр суурийг дэмжих зорилгоор тэрбээр уг шийдвэрийг гаргасан бололтой.

Харин түүний энэ шийдвэрийг Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон сайшаасан байна.

“Жо Байден бол сайн хүн, гайхалтай дэд Ерөнхийлөгч. Сенатын танхим, Засгийн газарт хамт ажиллаж байсны хувиар би түүнийг сайн мэднэ. Тэрбээр улс орон, ард иргэдийнхээ төлөө ажилладаг. Түүний гэр бүлээ гэсэн сэтгэл, уй гашуу, хатуужил, дунд давхаргын иргэдийн нэрийн өмнөөс гаргасан зоримог шийдвэр болон АНУ-ын төлөө гэсэн нугаршгүй итгэл үнэмшлийг би бусад олон сая хүний адил ойлгож, хүлээн зөвшөөрч байна” гэж Клинтон мэдэгджээ.

Мөн тэрбээр, “Жо Байдены түүх дуусаагүй гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр түүний хэлснээр хийх ажил байна. Жо Байден юм бүхний тэргүүнд байж, бид бүхний төлөө үргэлж тэмцэнэ гэдгийг би мэдэж байна” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ