Архангай аймагт өрхийн мэдээлэл цуглуулах ажил 45.3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-05 12:29:46

Архангай /МОНЦАМЭ/. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судпалгааны мэдээлэл цуглуулах ажил Архангай  аймгийн хэмжээнд 20,049 өрхийг хамруулах ёстойгоос өнөөдрийн байдлаар 9,087 өрх буюу 45,3 хувийг хамруулжээ.

Судалгааны ажил 5 дахь өдөртөө үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн хугацаанд буюу 4-р сарын 10-ныг дуустал 10.947 өрхийг судалгаанд хамруулж дуусгах юм байна.

Өрхийн мэдээлэл цуглуулах судалгаа Цэцэрлэг суманд 72.7, Хашаатад 66.2, Тариат суманд 62.7 хувьтай хамгийн өндөр хамрагдалттай байгаа бол Жаргалант суманд судалгаанд хамрагдалт 18.6 хувьтай хамгийн бага байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 14 өрх судалгаанд хамрагдахаас татгалзсан байна. Учир нь “Судалгаанд хамрагдчихвал 2019 онд олгох хүүхдийн мөнгөнд орохгүй” гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд байгааг хэлж байна. Харин ч судалгаанд хамрагдаагүй өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгогдохгүй хоцрох болохыг аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд судалгааны ажилд тоологч 101, хөтөч 101, жолооч 38, шивэгч 16, судалгааны багийн ахлагчаар 26 хүн, мөн ажлын хэсэг ажиллаж байна.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ