Хорин мянган цэцгийн үрсэлгээ бойжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-04-04 22:42:38

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын хамт олон цэцгийн үрсэлгээ бойжуулж эхлээд байна.

Тус хамт олон аймгийн төвийн болон сумдын энэ зуны ногоон байгууламжинд зориулж Хонгор зул, Астра, Гэзэг цэцэг, Хун цэцэг, Хүмээс, Хилэнжин гэх мэт зургаан төрлийн 20 мянган цэцгийн үрсэлгээг бойжуулж ирэх 6-р сараас худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа аж.

Цэцгийн үрсэлгээг тийм ч өндөр үнээр зарахгүй бөгөөд хамгийн гол нь аймаг орон нутгаа ногоон байгууламжтай болгохыг зорьж байна хэмээн Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын хамт олон ярьж байв.

Б.Батхүү

Холбоотой мэдээ