Завханы өсвөр үеийнхэн уриалгыг ажил хэрэг болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-04 22:32:37

Завхан /МОНЦАМЭ/.  Завханы Залуучуудын хөгжлийн төв өнгөрсөн жилээс эхлэн өсвөр үеийнхэнд тодорхой сэвдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, танин мэдэхүйн сургалт хийж, уриалгыг гаргаж ажил хэрэг болгодог уламжлал тогтжээ.

Энэ жил “Амжилтын гараа" нэртэй хорт зуршлаас сэргийлэх сургалт хэлэлцүүлэг хийж  Улиастай сумын ерөнхий боловсролын зургаан сургуулийн сурагчид, Политехникийн коллежийн оюутнуудын төлөөлөлд хандаж “Тамхи биш тамираа сонго”, “Архи биш алгебраа сонго” уриалгыг дахин гаргажээ. Уриалгад орсон ажлуудыг сургалтанд оролцсон сурагчид үе тэнгийнхэндээ биеэр, үйлдлээр үзүүлж сургууль бүр дээр долоо хоногийн үйл ажиллагааг явуулахаар болжээ. Мөн "Ирээдүйн босго" төвтэй хамтарсан  “Мэдлэгээ хэрэглээ болгоцгооё" нөхөн үржихүйн эрүүл мэндийн лекцийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. Энэ үеэр сургалт хэлэлцүүлэгт оролцсон 100-аад сурагч эмчийн үзлэгт хамрагдаж өсвөр үе, залуучуудыг лекцнээс олж авсан мэдээллээ өөрийн мэдлэг, хандлага, дадал болгохыг зохион байгуулагчид уриалжээ.

Ийнхүү Завханы 100 гаруй өсвөр үеийнхэн хоёр дахь жилдээ зөв уриалгыг үе тэнгийнхэндээ зориулж ажил хэрэг болгож байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ