Архангай аймгийн Цэнхэр суманд “Илгээлтийн эзэд” ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-04 10:39:53

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Гозгор, Далт, Сайрын бүрд, Халуун усны ам зэрэг газарт “Илгээлтийн эзэд 2017”  төслийг 3-р сарын 30-наас 4-р сарын 2-ны хооронд явууллаа.

Төслийн хүрээнд Цэнхэр сумын 100 өрхийг сонгож, үүнээс хүн хүч муутай, ахмад настай 18 өрхийг сонгон мал төллүүлэх болон малчдын өдөр тутмын ажилд нь тусалж хоёр хоножээ. Харин өндөр настай болон өрх толгойлсон эмэгтэй зэрэг 82 малчин өрхөд тэжээл болон малын долооц хүргэж өгсөн байна.

“Илгээлтийн эзэд 2017” төсөлд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хүсэлтээр JCI Mongolia байгууллагын 50 залууг оролцууллаа.

Энэ төсөл нь анх удаагаа Архангай аймагт зохион байгуулагдсан бөгөөд энэ арга хэмжээнд сэтгэл дүүрэн байгаагаа Цэнхэр сумын малчид хэлж байлаа.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ