Хөвсгөлд он гарсаар хоёр удаа газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-03 16:37:13

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймагт он гарсаар 2 удаа газар хөдөлсөн байна.

Тухайлбал Энэ сарын 1-ний өдрийн 10:42 цагт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармайн багийн “Хар бяран” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 166 км-т 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд тус газарт иргэд нутагладаггүй учраас ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол гараагүй байна.

Мөн 2017 оны 2-р сарын 8 -ы өдөр Баянзүрх сумын нутагт сумын төвөөс 73 километрт иргэд нутагладаггүй газар 3,5 магнитутын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ тухай одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч П.Даваадалайгаас утсаар тодруулахад өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн хэмжээнд 6 удаа 3,5- 4,32 магнитутын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд иргэдэд ямар нэгэн хохирол учраагүй он гарсаар 2 удаа хөдөлсөн ямар нэгэн гарз хохирол байхгүй гэдгийг хэлж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ