Архангай аймагт мал төллөлт 10.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-03 13:55:12

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ хавар 2138501 мянган толгой хээлтэгч мал төллөнө. Үүнээс 03 дугаар сарын 30-ны байдлаар 228192 мянган толгой мал төллөж, аймгийн дүнгээр мал төллөлт 10,7 хувьтай байна.

Нийт төллөсөн малаас 219729 мянган толгой төлийг 96.3 хувьтай бойжуулж, төлийн хорогдол 8463 мянган толгой буюу 3.7 хувийг эзэлж байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна.

Аймаг 2016 онд 5 сая гаруй мал тоолуулсан. 03 дугаар сарын 30-ны байдлаар 25528 мянган толгой мал хорогджээ. Үүн дотор хонины цэцэг өвчин гарсантай холбоотойгоор хонь, ямааны мөн үхрийн хорогдол их байжээ.

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ