ЭКСПО-2017-гийн кассууд Казахстан даяар ажиллаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-03-28 17:43:55

АСТАНА. /КАЗИНФОРМ/. Казахстан улсын бүх мужийн төвүүд болон Алматы, Астана хотуудад ЭКСПО-2017 үзэсгэлэнгийн тасалбарыг борлуулах албан ёсны тасалбар түгээгүүрүүд ажиллаж эхэллээ.

Мужийн төв бүрт нэг касс ажиллах бол Алматы хотод 2 касс, Астанад 1 касс болон хоёр тикет-оффис ажиллах аж.

Одоогийн байдлаар, «Марвин»-«Меломан» жижиглэн худалдааны сүлжээний 15 цэг болон “Казпочта” компанийн 1000 салбарт ЭКСПО-2017 үзэсгэлэнгийн тасалбарыг борлуулж байна. Энэ долоо хоногт улс даяарх төмөр замын буудлуудын 220 тасалбар түгээгүүрээр зарж эхлэх аж.   

Үзэсгэлэнг үзэх тасалбарын үнэ 4000-8000 тенгегийн /12,7-25,4 ам.доллар/ хооронд хэлбэлзэж байна. Хамгийн үнэтэй нь дурсгалын тасалбар бөгөөд 20 мянган тенгегийн үнэтэй аж.

Үүний зэрэгцээ, үзэсгэлэнгийн тасалбарыг Оросын 7 том хотод 45 цэгээр борлуулж эхэлжээ.

ЭКСПО-2017-гийн билетийг борлуулж эхэлснээс хойш 670 мянган ширхэг тасалбар борлуулаад байна. Эдгээрээс 13 хувийг нь гадаадын иргэд худалдан авчээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ