Ким Жөн Намын цогцсыг Хятадад шилжүүлэн өгөх бололтой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИНГАПУР. /TASS/. Малайзын эрх баригчид Ким Жөн Намын цогцсыг Хятадын талд шилжүүлэн өгөх бодолтой байгаа ажээ. Энэ тухай “The Straits Times” сонин засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээллээ.
Тус сонинд бичсэнээр “одоохондоо цогцсыг Умард Солонгосын албан ёсны төлөөлөгчдөд өгөх үү эсвэл Ким Жөн Намын ар гэрийнхэнд өгөх үү гэдэг нь тодорхойгүй" байгаа аж. Түүний төрөл төрөгсөд талийгаачийн цогцсыг авах хүсэлтээ одоог хүртэл гаргаагүй байна. Өмнө нь "Ким Жөн Намын цогцсыг Малайзад чандарлаж, чандрыг нь БНАСАУ-ын төлөөлөгчдөд хүлээлгэн өгнө" гэсэн мэдээлэл цацагдаж байсан билээ.
Тус сонинд мэдээлснээр, энэ асуудал одоо Бээжинд болж буй Малайз БНАСАУ-ын төлөөлөгчдийн зөвлөлдөөний үеэр яригдаж байгаа аж. Талууд Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд Ким Жөн Намын амийг хөнөөсөн хэргээс үүдэлтэй дипломат сөргөлдөөнийг зохицуулахаар хэлэлцээ хийж байгаа юм.
О.Барс