Завханд ажил хайгч иргэдийн 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-28 01:24:24

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт ажил идэвхтэй хайгч 3760 иргэн дунджаар жил бүр бүртгүүлдэг байна.

Ажил хайгчаар бүртгүүлж байгаа 10-15 иргэн өдөрт мэдээллээ цахим бүртгэлд оруулдаг ажээ. Өнөөдрийн байдлаар 1137 иргэн ажил хайгчаар бүртгүүлснээр 625 нь эмэгтэй хүн байна. Шинээр бүртгүүлсэн иргэдийг шалтгаанаар авч үзвэл  шилжин суурьшсан 23, сургууль төгсөөд ажилгүй байгаа 14, сургуулиа орхисон гарсан ,чөлөө авсан, цэргээс халагдаад ажилгүй байгаа, одоо эрхэлж  байгаа ажлаа солих хүсэлтэй, өрхийн аж ахуй нь эрсдэлд орж орлогогүй болсон гэх зэргээр нийтлэг 15-18 шалтгаанаар ажил хайгчаар бүртгүүлсэн байна.

Ажил хайгч иргэдийг  боловсролын түвшингээр авч үзвэл  бүртгэгдсэн иргэдийн 17 хувь нь боловсролгүй, 47 нь суурь, бүрэн дунд боловсролтой 546 иргэн дипломын болон бакалаврын дээд боловсролтой иргэн байна. Ажил хайгч иргэдийг насны ангилалаар нь үзвэл 15-24 насны иргэд 60 гаруй хувийг, 25-34 насныхан 28 хувийг, 44 –ээс дээш насныхан 20 орчим хувийг эзэлж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ