“Хүрэн морь” наадам Галуутад болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 10:42:52

Баянхонгор аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрэн морь-2015” яруу найргийн наадам энэ жил Галуут сумд болохоор болжээ.

Наадмын эхний шатны шалгаруулалт энэ сарын 25-нд нууц санал хураалтаар өрнөж, сүүлийн шатны шалгаруулалт Галуут сумд энэ сарын 31-ны өдөр болохоор товлогджээ.

Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит тус уралдаанд Баянхонгор аймгийн найрагч зон, ХҮДС, МИМСҮТ-ийн оюутнууд оролцоно. Уралдааныг энэ жил Галуут сум, аймгийн Нийтийн номын сан Баянхонгор аймгийн Зохиолчдын эвлэл хамтран явуулж байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ