Цэцэрлэг сумын малын хорогдол нийт хорогдлын 41 хувийг эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Цас их орсны улмаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Галт, Баянзүрх зэрэг суманд хаваржилтын байдал хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байна
. Аймгийн хэмжээнд 55981 толгой мал хорогдсоны 44 хувийг Цэцэрлэг сум эзэлж байна. Цэцэрлэг сумын хэмжээнд 22900 толгой мал хорогдсон бөгөөд 100-аас дээш хорогдолтой 125 өрх байгаа ба нийт малчдын 700 гаруй өрх айлын мал хорогдоод байгаа гэнэ. Аймгийн онцгой комисс хуралдаж мал их хорогдож буй Цэцэрлэг сумын малчдад өвс тэжээлийн тусламжийг яаралтай хүргүүлэх арга хэмжээ авч ажиллах, мөн цас ихтэй байгаа малчин өрхүүдэд байгаа нярай болон жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ хяналтыг тогтмол хүргэж байх үүргийг аймгийн Засаг дарга Л.Ганболд өглөө.
Б.Гантуяа