АНУ НАТО-гийн Грек дэхь цэргийн баазаа өргөжүүлнэ 

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-25 14:24:20

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Грекийн Крит арлын Суда тохойд байрлах НАТО-гийн Тэнгисийн цэргийн баазыг өргөжүүлэх боломжийг судлаж байна. Энэ тухай баасан гарагт Вашингтонд болсон Пентагоны тэргүүн Жеймс Мэттис Грекийн Үндэсний батлан хамгаалахын сайдтай уулзахдаа мэдээлжээ.

“Та сая Судагийн талаар ярилаа, тэр бол танай манай хоёрын хувааж буй чухал Тэнгисийн цэргийн объект. Биднийг тэнд байх шаардлагатай үед биднийг хүлээж авдагт чинь бид та нарт их талархдаг. Тэгэхээр уг баазыг ялимгүй өргөжүүлэх тодорхой шаардлага байж ч магадгүй. Би үүнийг яриангүй судлаж үзнээ” хэмээн АНУ-ын цэргийн яамны тэргүүн Грекийн түншдээ ярьжээ.

Мөн тэрбээр “Газрын дундад тэнгисийн томоохон боомтыг” хэлж байгаагаа тодотгожээ. Судагийн бааз “НАТО-гийн өмнөд жигүүрийн чадвар бүхий оролцогчийн гарт байгаа нь” тун их азтай хэрэг юм гэж Ж.Мэттис ярьжээ.

“Оросын хийж буй үйлдлийнх нь эсрэг НАТО сөрөн зогсох” хэрэгтэй гэж тэрбээр ээлжит удаагаа батлан хэлж байсан юм.

Грекийн Үндэсний батлан хамгаалахын сайд Камменс Пентогоны тэргүүн Ж. Мэттис хоёр “Газрын дундад тэнгисээр дамжиж буй цагаачлал, террорист ажиллагаа, Балканы хойг, Хойд африк, Ойрхи дорнодын тогтворгүй байдал” зэрэг асуудлуудын талаар хэлэлцэн ярилцжээ. Ж. Мэттис “Хэт даврагсад, терроризмтой тэмцэхэд Грекийн үзүүлж буй стратегийн дэмжлэгийг” өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн төдийгүй хоёр сайд НАТО-гийн өмнөд жигүүрийн аюулгүй байдал тус цэргийн эвслийн хувьд бүхэлдээ туйлын чухал зүйл юм” гэдэг дээр санал нэгджээ.

О.Барс

Холбоотой мэдээ