Л.Гантөмөр “Дэлхийд өрсөлдөх Монгол хүн” сэдвээр лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-10-21 18:35:58

Монголын Залуучуудын холбоо, “Залуу удирдагч” сан хамтран зохион байгуулдаг “Next Stop 2014” наадмаас тодорсон шилдгүүд энэ сарын 31-нд Төрийн ордны их танхимд “Оны залуу” лекц уншина.

Харин эдгээр оны залуус ямар сэдвээр лекц унших вэ гэдэг нь олон залуусын анхаарлын төвд байсан юм. Тэгвэл нийгэм, улс төрийн “Оны залуу” БСШУ-ы сайд Л.Гантөмөр, “Дэлхийд өрсөлдөх Монгол хүн”, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу” UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин “mm+BRANDING=MM” гэсэн сэдвээр лекц уншихаар болжээ. Ийнхүү нийгмийн нэр нөлөө бүхий, бизнесийн салбарт амжилттай яваа эрхмүүдийн лекцийг сонсох залуусыг бүртгэж байна.

 

Ж.Болор

Холбоотой мэдээ