Шүүх танхимд шүүгч хүүхэд эх барьж авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/ . Өчигдөр нэгэн сонин тохиолдол шүүх хурлын тамхимд болсон байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд өчигдөр 15.00 цагийн орчимд хүүхэд мэндэлсэн тохиолдол гарчээ. Шүүх хурлын үеэр жирэмсэн эх гэнэт нярайлж, шүүгч нь хүүхдийг эх барьж авчээ. Яаралтай тусламж дуудсан ч ирж амжаагүй байхад жирэмсэн эмэгтэй төрж, шүүгчийн туслах Б.Солонго хүүхдийг өлгийдөн авчээ. 3100 грамм хүү мэндэлсэн бөгөөд эх, хүүгийн бие сайн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Жирэмсэн эмэгтэй Б.Чимгээ уг шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байв. Тэрбээр дөрөв дэх хүүхдээ шүүх танхимд төрүүлсэн нь энэ.
Ж.Батсайхан