450 гаруй иргэн хууль, эрх зүйн зөвлөгөө авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх ээлжит өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбар болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулагдсан өдөрлөгийн хүрээнд нийт 450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгсөн байна. Иргэдэд газрын харилцаа, өв залгамжлал, хөдөлмөрийн харилцаа, иргэд хоорондын зээл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, хүүхэд үрчлэлт зэрэг асуудлыг ихэд сонирхжээ.
Ж.Батсайхан