Болзошгүй аюулын үед тусламж дуудах боломж гар утсанд бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-21 23:41:35

Дундговь/МОНЦАМЭ/ Салхи шуурга, байгалийн онцгой үзэгдлийн үед болон ямар нэг байдлаар хөдөө хээр төөрч, тусламж хүсэх шаардлага тулгарах үе хэнд ч тохиолддог. Ийм үед Онцгой байдлын газар эсвэл тусламж хүссэн хүн рүүгээ мессэж илгээж, байршлаа тодорхойлон заах боломж ухаалаг гар утас хэрэглэгчдэд бүрджээ.

Тодруулбал, “Анхаар” хэмээх апплэкэйшныг  гар утсандаа татан авч ашиглана. Үүнд аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл, шаардлагатай тохиолдолд анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, тусламж хэрхэн авахыг хамгийн энгийн хэлбэрээр багтааж өгчээ.

Ард иргэдийг болзошгүй гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгтэй, тулгараад ирсэн үед өөртөө болон бусдад туслах дадлагатай байхад туслах зорилгоор энэхүү апплэкэйшныг ОБЕГ НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлсэн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах нь” төслийн хүрээнд бүтээжээ.

Т. Отгонтуяа    

Холбоотой мэдээ