АТГ-ын ажлын хэсэг Гадаадын иргэн, харьяатын газар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-21 15:15:27

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс Гадаадын иргэн, харьяатын газар ажиллаж байна.

Ажлын хэсэг тус газрын дарга Д.Мөрөн, Тамгын газрын дарга М.Төрбат болон бусад хэлтэс, албадын удирдлага, албан хаагчидтай уулзаж ажлын удирдамж чиглэл зорилгоо танилцуулсан байна. Мөн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг таниулах сургалтыг зохион байгуулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ