АНУ-ын радарыг хулгайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 13:59:07

КИЕВ. /ITAR-TASS/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисгэгчгүй онгоцны 215 мянга долларын үнэ бүхий радар Украины баруун нутгийн Львов мужид хулгайд алдагдсан байна гэж тус улсын Дотоод хэргийн яамны харьяа бүс нутгийн асуудал хариуцсан газар өчигдөр мэдэгдэв.

Яворовский туршилтын бүсийн нутаг дэвсгэрт орших сургалтын төвд ажилладаг офицер радарыг хулгайд алдсан тухай цагдаад мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаа хулгайчийг барьж, радарыг буцаан өгсөн байна.

Тус бүс нутгийн оршин суугч хоёр залуу радарыг хулгайлж, хаягдал төмөр авдаг газарт тушаах гэж байснаа хүлээсэн гэж Дотоод хэргийн яамны харьяа бүс нутгийн асуудал хариуцсан газар мэдэгдэлдээ дурджээ.

Эрүүгийн хэрэг үүсгэн уг хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд хоёр залуу эд хөрөнгөө хураалгахын зэрэгцээ 7-12 жилийн хорих ялаар шийтгүүлэх ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд