Хал цэргүүд нутагтаа ирлээ

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 16:45:53

Хугацаат цэргийн албанд 2014 оны 2 дугаар ээлжинд татагдсан цэрэг эрс улирагч амралтын өдрөөр албаа амжилттай хаагаад нутагтаа иржээ. Тэднийг аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн тэргүүтэй холбогдох албаныхан хүлээн авч уулзалт хийсэн байна. 

Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, цэргийн штабын дарга нар үг хэлж эх орондоо ихийг хийж бүтээсэн, айл гэрийн ноён нуруу байхыг ерөөж хугацаат цэргийн алба хаасныг илтгэх "Батламж"-ийг гардуулжээ. Мөн тэдэнд МСҮТ-өөс албан бус мэргэжил олгох, ажлын байр, нийгмийн даатгалын болон бусад шаардлагатай мэдээллүүдийг өгсөн аж.

Аймгийн хэмжээнд нийт 160 гаруй цэрэг эр цэргийн албаа хаагаад ийнхүү ирсэн бол мөн тооны цэрэг Ням гарагт 2015 оны хугацаат цэргийн албанд татагдан албандаа мордсон юм.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ