Залуучуудын төлөө юу хийх хэрэгтэйг судалгаагаар тодорхойлно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 16:41:36

Залуучуудад чиглэсэн ямар ажил нэн түрүүнд зохион байгуулах хэрэгтэй байна вэ гэдгийг тодорхойлохоор Дундговь аймгийн “Залуучуудын эерэг хөдөлгөөн” төрийн бус байгууллага судалгаа хийж эхэлжээ.

Хөдөө орон нутагт ажиллаж амьдрахад залуучууд хөгжих боломж хязгаарлагдмал, орчин нөхцөл бүрдээгүй гэдгийг хэлдэг ч залуучуудын хөгжлийн төлөө яг ямар ажил зохион байгуулах шаардлагатай вэ гэдгийг тодорхойлж гаргасан зүйл байдаггүй. Иймээс залуучуудад чиглэсэн ямар ажил хийх хэрэгтэй байгааг судалгааны үндсэн дээр эхэлж тодорхойлоод түүнийг төсөл хөтөлбөр болгон боловсруулж, нийгэмд тустай үйл ажиллагааг дэмждэг олон улсын байгууллагаас дэмжлэг горилох болон аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрт тусгуулах зэргээр бодит ажил болгохын төлөө зорьж ажиллах юм гэж “Залуучуудын эерэг хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Д. Өлзийбадрах хэллээ.

Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт 18- 39 насны 16 мянга 500 орчим залуус аж төрж байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ