Бетон хог хаягдлыг зөөж зайлуулах ажил эхлэв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 15:56:28

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат иргэдийн санал шүүмжлэлийн мөрөөр ажилласны дараагаар Дархан хотын доторх хүний гараар зөөх боломжгүй бетонон хог хаягдлыг ойрын хугацаанд зөөж зайлуулах шийдвэрийг гаргасан.

Үүний дагуу хот дотор нийтдээ 120 гаруй цэгт бетонон хог хаягдал байгаа судалгааг аймгийн Захирагчийн албанаас гаргажээ. Аймгийн ИТХ-аас “ДДС” ХК, Дархан Төмөрлөгийн үйлдвэрт хүсэлт тавьж том оврын машин, өргөгч кран, шатахууны асуудлыг шийдвэрлүүлснээр Дархан хотын доторх хүний гараар зөөх боломжгүй бетон хог хаягдлыг зөөж зайлуулах ажил эхлэв. Дээрх ажлын гүйцэтгэлтэй аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат биечлэн танилцаж ажил гүйцэтгэж байгаа хүмүүст үүрэг чиглэл өглөө. Энэхүү ажлыг аймгийн Захирагчийн алба, НААҮГ-аас хариуцаж зохион байгуулж дуусгана гэж аймгийн Захирагчийн албаны дарга Д.Батжаргал ярилаа. Өмнө нь ДДС ХК нь хотын ойд зориулсан бүтээлч ажлын хүрээнд зарим цэгүүдэд хуримтлагдсан бетон хог хаягдлыг зөөж ачуулсан байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ