Тээвэрчид гар бөмбөгөөр өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-16 21:41:00

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Авто тээвэрчдийн холбоо, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компаниас хамтран тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд гар бөмбөгийн цомын аваргын төлөөх тэмцээн зохион байгуулж байна.

Тэмцээнд 9 байгууллагын баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Өмнөх жилүүдээ бодвол энэ жилийн тээвэрчдийн гар бөмбөгийн цомын аваргын төлөөх тэмцээн өргөн хүрээтэй, ширүүн өрсөлдөөнтэй болж байна хэмээн оролцогч тээвэрчид хэлж байв. Ирэх жилээс энэхүү тэмцээнээ өргөжүүлэн спортын нэр төрлөө нэмэгдүүлэх, ахмад тээвэрчидээ оролцуулах тал дээр анхаарч ажиллана хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ