Усны чиглэлээр Японд мэргэжил дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-16 12:57:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Японы Шизүока мужийн Хэрэглээний ус цэвэршүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, төслийн менежер Нишимура Масүфүми тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймаг энэ сарын 13-нд зочилж аймгийн Засаг даргатай уулзан Сайншандад баригдах ус цэвэршүүлэх байгууламж, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, хэрэглээний талаар ярилцлаа.

Талууд тус аймгийн зарим мэргэжилтнүүдийг энэ онд Японд усны чиглэлээр сургалтад хамруулахаар тохиролцсон бол энэ оны долоо, 10 дугаар сард Японы Шизүока мужаас 12 хүн Дорноговьд ирж  усны чиглэлээр ажиллахаар болов.

Учир нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд хотод барих цэвэрлэх байгууламжийн ажлыг 2017 онд эхлэхээр төлөвлөсөн бөгөөд дээрх байгууламжид ажиллах боловсон хүчнийг нэн түрүүнд бэлтгэх шаардлага байгаа юм.

Сайншандаас баруун урагш төмөр замаас цааш барихаар төлөвлөсөн Цэвэрлэх байгууламжийн нийт өртөг нь  3.7 сая ам.доллар байх аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ