Хээлтэгч малын 3,0 хувь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-15 18:51:33

Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мал төлөлтийн мэдээг 7 хоног бүр сумаас авч мэдээлж байхаар боллоо.

Тус аймагт 1,5 сая хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 3,0 хувь нь төллөж, гарсан төлийн 1,0 хувь нь хорогдсон мэдээ байна.

Аймгийн хэмжээгээр 48379 хээлтэгч мал төллөж, 47933 төл бойжиж байна.

Бүрэгхангай суманд хамгийн их 28533 мал төллөж, төл нь бүрэн бойжиж байгаа аж. Бугат, Булган, Гурванбулаг, Дашинчилэн зэрэг 10 суманд 1000-3400 мал төллөж төлийн хорогдолгүй байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ