Нэр дэвшигч Э.Макроныг байцааж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-15 11:21:35

ПАРИС. /TASS/. Францын Ерөнхий прокурорын газар тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эммануэль Макроныг шалгахын тулд урьдчилсан мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Энэ тухай AFP агентлаг мэдээллээ.

Үүнээс өмнө “Canard enchaine” сонинд бичсэнийг үзвэл, Э.Макрон Эдийн засгийн сайдаар ажиллаж байхдаа Лас-Вегаст бизнесменүүдтэй хийх уулзалтанд оролцсон ба уг уулзалтад оролцох зардал нь 380 мянган евро болсон ажээ.

Энэ мөнгийг бүгдийг нь Макроны уулзалтыг зохион байгуулсан Мэдээлэл харилцаа холбооны "Havas" агентлагт даатган өгсөн байна. Ийм тохиолдолд тендер зарлах журамтай байдаг боловч уг журмыг баримтлаагүй аж.

Харин Макрон хэлэхдээ, уулзалтын зохион байгуулалтын талаарх зүйлийг надад огт мэдэгдээгүй гэжээ.

Харин ийм тайлбар Францын сөрөг хүчний төлөөлөгчдийн санаанд нийцсэнгүй. “Эрх бүхий байгууллагуудын бүх анхаарал зөвхөн “Бүгд найрамдахчуудын” нэр дэвшигч Франсуа Фийон дээр төвлөрч байгаа нь маш их гайхал төрүүлж байна” гэж Францын Үндэсний Ассамблей дахь тус намын бүлгийн ахлагч Кристиан Жакоб мэдэгдсэн байна. 

О.Барс

 

 

Холбоотой мэдээ