Чингис хотод 45 цэгт 63 камер нэмж байрлуулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2017-03-15 00:31:24

Хэнтий /МОНЦАМЭ/. Чингис хотын гудамж талбайн теле хяналтын системийн өргөтгөлийн ажлаар 45 цэгт 63 камер нэмж тавихаар төлөвлөж зураг төсөв хийж байна. 

Зураг төсвийн ажлыг гүйцэтгэж байгаа Арбэл-Алтай ХХК-ийн төлөөлөл өнөөдөр Хэнтий аймагт хүрэлцэн ирж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд урьдчилсан зураг төсвийг танилцууллаа. 
Хуралд тус аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд болон мэргэжлийн байгууллагуудын инженер техникийн ажилчид оролцож, ерөнхий танилцуулгаас зарим нэг зүйлд тодотгол хийж санал бодлоо солилцлоо.

Тухайлбал, Мэдээлэл холбоо сүлжээ компанийн ерөнхий инженер Т.Баярмаа шилэн кабелийн тархалт нөөцийн талаар санал бодлоо илэрхийлсэн бол, БЗӨБЦТСС-ын Хэнтий аймаг дахь салбарын Ерөнхий инженер Ч.Оюунболд ухаалаг тоолуурыг хэрэгжүүлэх талаар зөвлөж байсан юм. 
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хурлын төгсгөлд "Чингис хотын гудамж талбай болон газар доорх харилцаа холбооны худаг сувагчлал шилэн кабелийн сүлжээг нэгдсэн төлөвлөлттэйгөөр зохион байгуулах шаардлагатай" гэж үзсэний үндсэн дээр төрөл  бүрийн мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оруулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ