Марш тактикийн тэмцээнийг хилчин залуус манлайлав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2017-03-15 00:24:51

Хөвсгөл /МОНЦАМЭ Хөвсгөл аймгийн Цэргийн штабаас монгол цэргийн өдрийг угтан цэрэгжсэн байгууллагуудын дунд зохион байгуулсан марш тактикийн тэмцээнд Хилийн цэргийн 0257-р ангийн хилчин залуусын 2 баг эхний байруудад  шалгарчээ.

Тэмцээнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257-р анги, Зэвсэгт хүчний 321-р ангийн нийт 8 баг оролцож залуус авхаалж самбаагаа сорилоо. Энэ үеэр гарааны өмнөх үзүүлэх сургалт Хотгойдын баатар Чингүнжавын талбайд, марш тактикийн тэмцээн Мөрөн сумын урд захад болж тамирчид 10 км-т гүйх,  буудлага, тодорхой саадуудыг давах зэргээр өрсөлджээ.

Тэмцээнийг зохион байгуулснаар цэрэгжсэн байгууллагын хамт олны мэргэжлийн ур чадвар дээшлэх онцлогтой гэнэ. Энэ удаагийн тэмцээнд эх орныхоо торгон хилийг манаж байдаг Хилийн цэргийн 0257-р ангийн хоёр баг эхний байруудад, Онцгой байдлын газрын баг тамирчид гурав дугаар байрт шалгарчээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ